ЭХ ҮРИЙН ЭЛБЭРЭЛ

--

600 × 407

Нарлаг хорвоод жаргах биеийг

Наддаа ээж минь заяасан билээ

Ухаарч гүйцээгүй гэнэн сэтгэлийг

Уужим болгон тэтгэсэн билээ

Ачтай төрсөн сайхан ээждээ

Азтай мэндэлсэн үр нь би билээ

Цэвэр ариухан ээжийнхээ сэтгэлд

Цэцэг нь болон дэлгэрсэн билээ

Энэ л хорвоод хүүгээ гэсэн

Ээжийн сэтгэл наран билээ

Эхийн ачийг хариулна гэдэг

Энхрий үрийн хүслэн билээ

2021.07.21

--

--

No responses yet